
монголын мэдээллийн технологийн чанарын мэргэжлийн холбоо
Үйл ажиллагааны зорилго, чиглэл
Бодлого зохицуулалт
Стандартчиллын чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Олон улсын стандарт нутагшуулах, Үндэсний стандартуудыг шинэчлэх, ПХ-ын тохирлын үнэлгээний байгууллагыг бий болгож, бие даасан хараат бус тогтолцоог бий болгоно.
Хамтын ажиллагаа
МТ-ийн салбарын мэргэжлийн холбоод болон олон улсын чанарын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж чанарын хяналт, баталгаажуулалт, аудитын эко системийг бий болгоно.
Сургалт, Судалгаа
МТ-ийн чанарын баталгаажуулалтын чиглэлээр мэргэшсэн инженер, аналист, менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулж, олон улсын болон дотоодын судалгаа шинжилгээний ажлыг сурталчилан таниулна.
Гишүүнчлэл
Монголын МТ-ийн салбарт суралцаж, ажиллаж буй чанарын баталгаажуулалтын инженерүүд, чанарын шинжилгээний мэргэжилтнүүд, сургагч багш нар болон чанарын тогтолцооны манлайлагч та бүхнийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
БИДЭНТЭЙ НЭГДЭХ